おほもと Oomoto

2004 он, Оомото Тоттори салбар төвд:

Түнэр харанхуй ертөнцийн зүг заагч

Билл Робетс

Сайн байна уу? Билл Робертс байна.

Энэ өдөр надад та бүхэнтэй мэндчилэн ярилцах завшаан олгосон явдалд туйлын их баярлаж байна.Би хэд хэдэн удаа Японд ирж буй боловч Тоттори айтагт анх удаагаа зорчиж байна.Үнэхээрийн байгалийн үзэсгэлэн цогцолсон газар нутаг юм.Тэр дундаа Тоттори аймгийн элсэн толгод, Ивай болон Ёши-ока халуун рашааныг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа болно.

Юуны түрүүнд өнөөдрийн энэхүү баяр ёслолын тухай нэг зүйл хэлэхийг хүсэж байна.Миний бие өнөөг хүртэлх хугацаанд Камэ-ока, Аяабэ зэрэг хотоос эхлээд Оомотогын орон нутгийн олон салбар төв, бурханы гэрээр аялаж, шашны олон зан үйлийг биеэр үзэж сүнирхсон боловч, өнөөдрийн Тоттори төвийн Цүкинами баяр ёслол хэд хэдэн учир шалтгааны улмаар урьд оролцож байсан баяр ёслолоос өвөрмөц юм.Энэ нь, өнөөдрийн ёслолын лам хуврагуудын дунд залуучууд болон эмэгтэйчүүд байгаа явдал юм.Өнөөдрийн мөргөлийн уншлагын үеэр үзэсгэлэтэй дуу хоолой хөг хоршин эгшиглэнтэй сонсогдож байлаа.

Өнөөдөр энэ орон нутагт айлчилсан нь миний хувьд, мөн оволзон буцлах дэлхий нийтийн анхаарлын төвд миний эх орон болох Америк улс тавигдаж буй гэдгээрээ цаг үеээ олсон тохиол хэмээн бодож байна.

Миний бие бүтэн нэг жилийн турш Оомотод саатаж, Оомотогын тухай номыг англи хэлээр бүтээх болсон.Энэ тухайгаа бага зэрэг ярия хэмээн бодож байна.Мэдээж хэрэг Оомотогын тухай бичих тул Онисабүро гэгээнтний тухай дурьдалгүй өнгөрөх аргагүй билээ.Учир нь тэрээр энэ номын гол дүр учраас.Мөн Ёши-окагын тунхагыг дурьдалгүйгээр Онисабүро гэгээнтний тухай хүүрнэх бас боломжгүй.Эцэст нь Тоттори салбар төвд ирэлгүйгээр Онисабүро гэгээнтний тухай бичих нь бүр ч боломжгүй билээ.

Онисабүро гэгээнтэн яг 59-н жилийн тэртээх энэ өдөр Ёши-окагын тунхагыг тунхагласан байдаг.Тэр он цаг бол дэлхийн 2-р дайн Японы ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол авчирч, мөн Оомото хоёр дахь хэлмэгдүүллэсээ цагаадсан яг тэр үе билээ.Удаан үргэлжилсэн дайн болоод удаа дараагын хэлмэгдлийн дараа Онисабүро гэгээнтний нийтэд хандан тунхагласан түүний сүүлчийн тунхаг байсан юм.

Ёши-окагын тунхагт тэрээр, Япон улс дайнд ялагдал хүлээнэ гэдгийг урьдчилан олон удаа сануулж байснаа дурдаад, хэдийгээр Япон улс зэвсэглэлийг бүрэн халах шийдвэр гаргаснаараа даян дэлхийд энх тайвныг тотоох үйлсийн эхлэлийг тавьсан хөтлөгч мөн хэдий ч, үнэхээр даян дэлхийд энх тайвныг бодитоор цогцлоохыг хүсэмжилвээс дэлхийн бүх улс гүрэн зэвсэглэлээс бүрэн татгалзаж гэмээ нь сая энх тайван айлчилан ирнэ хэмээсэн байдаг.

Энх тайван хийгээд зэвсэглэлийг халах, дайн тулаан гэх бузар үйлтэй цэмцэхийг Онисабүро гэгээнтэн оюун санааны төвшинд өөрийн үүрэг хэмээн ухамсарласан бөгөөд,энэ нь түүний нэг насны мөнхийн сэдэв байсан.Энэ сэдэв 60-н жилийн өмнөхтөйгөө өнөөдөр ч ижил түвшинд тавигдаж буй чухал зүйл билээ.Энэ утгаараа өнөөдөр миний Тоттори салбар төвд ирсэн нь цагаа олсон зүйл хэмээн хэлсний нэг учир шалтгаан болно.Үнэн хэрэгтээ миний эх орон болох Америк улс өдрөөс өдөрт дайн дажинд дурлах дур нэмэгдэж, даян дэлхийн энх тайвныг айлган сүрдүүлж байна.

Би орчин цагын Америк улсыг Онисабүро гэгээнтэн аж төрж асан Япон улсын тэр цаг үетэй ижилтгэн жишиж боддог билээ.Жишээ дурьдахад, Ёши-окагын тунхагт Онисабүро гэгээнтэн, Шинто шашин нь Японы засгийн газарт улс төрийн зорилгод буруугаар ашиглагдаж буй тухай буруушаан ярьсан байдаг. Өнөөдрийн Америкад Христийн шашны бишрэн шүтэгчдийг мухар сүсгээр мунхруулан,улсын дотоод улс төрийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, мөн гадаад улс орон тийш тэднийг аймшиг хийгээд хонзогнох сэтгэлээр турхирч, өөрсдийн гадаад бодлогынхоо алдааг нуун халхалах зорилгоор ашиглаж буй улс төрчид ч бас байна.

Миний бие өнөөгийн улс төрийн үйл явцыг аймшигт үр дүнг олонтаа харж ирлээ.Өдрөөс өдөрт өөр хоорондоо алслан холдох баян хоосны ялгаа хийгээд цаг хором бүр устан үгүйрэх байгаль орчин.Хамгийн их харамсаж буй нь Ирак дахь амь үрэгдэгсэд болоод тэндэхийн сүйрэл юм.

Тэр үеийн Япон улс хийгээд өнөөгийн Америк орны ижил төстэй бас нэг жишээ дурдая.Онисабүро гэгээнтэн болоод тухайн үеийн олон эрдэм мэдлэгт хүмүүн тэр үеийн хаант засаглалыг эсэргүүцэн буруушааж байсан бол өнөөгийн Америк улсын нийт иргэдийн тэн хагас нь мөн засгийн газрын эсрэг байгаа юм.

Тэр үеийн Япон улс хийгээд өнөөгийн Америк орны ижил төстэй бас нэг жишээ дурдая.Онисабүро гэгээнтэн болоод тухайн үеийн олон эрдэм мэдлэгт хүмүүн тэр үеийн хаант засаглалыг эсэргүүцэн буруушааж байсан бол өнөөгийн Америк улсын нийт иргэдийн тэн хагас нь мөн засгийн газрын эсрэг байгаа юм.Үүний нэг илрэл нь Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт ард түмний дийлэнх хэсэг нь миний нэгэн адил засгийн газрын өнөөгийн үйл ажиллагаа, бодлогыг эсэргүүцэн, өөр удирдагчын төлөө саналаа өгч байна.

Америк улс тухайн үеийн эзэн хааны засаглал бүхий Япон улс шиг, тэрхүү үл тоомсорлосон болоод дайсагнах үзлийнхээ хариуг маш өндөр үнээр төлөх өдөр ирнэ хэмээн боддог бөгөөд ингэж бодоход үнэхээр айдас төрдөг.Тэр нь ямар хэлбэр дүрсээр, хэзээ болохыг миний бие таашгүй.Учир нь би Онисабүро гэгээнтэн лугаа зөн билэгтэн биш бөлгөө.

Намайг улс төрийн тухай ярисанд та бүхэн битгий зэмлээрэй.Миний хэлэхийг хүссэн зүйл бол тэр үед Онисабүро гэгээнтний хэлж сургасан сургааль өнөөгийн нийгэмд хэрхэн яв цав таарч буйг хэлэхийг хүссэн болно.

Оомотогын дэлхий нийтэд уриалж буй уриалга бол хайр энэрэл хийгээд энх тайван, тэгээд хүсэл мөрөөдлийн мессеж болно.Үүнийг илэрхийлэх Оомотогын арга зам нь урлаг хийгээд олон улсын шашин хоорондын хамтын ажиллагаа юм.Энэ бол энх тайван, хайр энэрэл, мөн хүсэл мөрөөдөлд хүрэх бодит зам мөр бөлгөө.Учир нь дайн дажинг урлаг соёлтой хослуулах боломжгүй билээ.

Одоо өөрийн бүтээж буй номынхоо тухай богинохон яриа дэлгэе хэмээн бодож байна.

Эдүгээгээс 30-н жилийн тэртээ, уран бүтээлч, урлагын зүтгэлтэн, цагтаа дотрын эмч явсан Фредрик Франк эрдэмтэн анх 『Оомототой учирсан минь』 номыг бүтээсэн билээ.Энэхүү гайхамшигт ном өнөө хэр хэвлэгдэн буй хэдий ч тэр цагаас хойш даруй 30”н жил өнгөрч, энэ хугацаанд бас их зүйл өөрчлөгдөн хувьссан байна.Тиймээс өөр өнцгөөс асуудалд хандах шаардлага урган гару буйг мэдэрсэн хүмүүн Оомотод бас олон байна.

Улмаар, Оомотогын төв удирдлагын зүгээс, Япон улсаас бусад орны уншигчидад зориулсан , тэр дундаа олон олон учир шалтгааны улмаас Оомотог сонирхсон урлагын зүтгэлтэн, уран бүтээлч, шашны удирдагч зэрэг хүмүүст зориулсан Оомотог бүрэн илэрхийлж чадахуйц англи хэл дээр ном бүтээх саналыг надад тавьсан билээ.

Баруун Европын ихэнх уран бүтээлчид урлагыг хүмүүний дотоод ертөнцийг өнгөлөх нэгэн арга зам болгон ашиглаж ирсэн Японы уламжилалт шашин болох Шинто-гын тухай мэдмэгцээ түүнд татагдах нь эргэлзээгүй юм.Мөн урлагын бүтээлийн үнэ цэнэ нь тухайн бүтээлийн эцсийн дүрс хэлбэрт бус, түүнийг бүтээх шат дамжлага болон оюун санаанд оршдог тухай сурган, өөрийн биеэр бодитоор замнаж ирсэн Онисабүро гэгээнтний тухай илүү гүн гүнзгий судлахыг эрмэлзэх нь гарцаагүй.

Мөн Онисабүро гэгээнтэн, 『Урлаг бол хэн нэг мэрэгшсэн хүмүүний хувийн өмч биш бөгөөд, энгийн хэн ч бай түүгээр дамжуулан бурхантай ойртох зам мөр юм』 хэмээн хэлж үлдээсэн байдаг.Энэ үг нь баруун европын ямар ч уран бүтээлч, урлагын зүтгэлтний сэтгэлийн чавхдасыг хөдөлгөх буйзаа.

Оомотод бас нэгэн гайхмшигт үзэл санаа байдаг бөгөөд энэ нь бурхан бол нэг цул багана хэмээгээд,бүх шашин нэгэн эх язгууртай хэмээн номлосон байдаг.Энэхүү сургаалийн утга санаа нь, шашин хийгээд түүний энэрэнгүй үзэл нь хүн төрлөхтөнд туйлын хэрэгтэйг илэрхийлнэ.Энэ энэрэнгүй үзэл оюун гэдэг нь та бидний аж төрж буй өнөөгийн нийгэмд ихээр дутагдаж буй зүйл билээ.Шашин хоорондын ойлголцол дээр үндэслэсэн хамтын ажиллагааны шаардлага, түүний чухалыг мэдэрсэн хүмүүс Оомотогын үйл ажиллагааг ихэд сонирхдог юм.

Гадаадын ихэнх хүмүүн урлаг болоод шашин хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан Оомототой учирдаг бөгөөд энэ хүмүүс л миний бүтээж буй номын гол уншигчид байх болов уу хэмээн бодно.

Би өөрөө ч урлагаар дамжуулан анх Оомототой учирсан нэгэн билээ.Анхны сэтгэл татагдсан учиг нь Онисабүро гэгээнтний бүтээсэн цайны аяга байлаа.Миний бие Америкийн Калифорни мужийн Силикон Валлид чөлөөт сэтгүүлчээр ажилладаг юм.Олон төрлийн сэтгүүлд технологи болоод бизнесийн тухай бичиж нийтлэдэг болно.Анх 1998 онд анх өөрийн сонирхолд хөтлөгдөн шаазан урлагаар хичээллэж эхэлсэн юм.Миний багш болох Колин Киберт бол 1985 онд Оомотогын урлагын зуны семинарт сууж дүүргэсэн нэгэн билээ

Тэр нэгэн өдөр Колин багш, өөрийн сурагч оюутнуудаа дагуулан Японы уламжилалт урлагтай танилцуулах аялал зохион байгуулахаар төлөвлөж буйгаа бидэнд хэлж билээ.Энэ бол 1999 оны хавар байлаа.Колин багш бидэнд нэгэн шаазан аяганы гэрэл зураг үзүүлэв.Тэр бол Онисабүро гэгээнтний гараар бүтсэн бүтээл байсан бөгөөд би түүнд эзэмдүүлж орхисон юм.Улмаар би тэр аялалд заавал багтах ёстойгоо мэдэрсэн болно.Японд байх хугацаа дуусах өдөр хүртэл би тэндэхийн соёл, урлаг, байгалийн үзэсгэлэн төгөлдөр зохицол, тэр дундаа Оомотогын хүмүүсийн халуун зөөлөн сэтгэл, хүнд тавих анхаарал зэрэгт туйлын их талархан, сэтгэл догдолж билээ.

Анхны айлчилалынхаа дараа би Япон улсад ямар ихээр дурласнаа хараад өөрөө өөрөөсөө цочирдож байсан юм.Одоо эргэн дурсахад цочирдож гайхшираад байх зүйл огтоос байхгүй байлаа.Учир юу гэвээс миний эцэг эх хоёр дэлхийн 2-р дайны дараа Японд анх учирсан байв.Эцэг маань явган цэргийн сургуульд, эх маань явган цэргийн нэгтгэлд нарийн бичгээр ажиллаж байжээ.Тэд 1947 он буюу Шёова эзэн хааны он тооллын 22-р онд Токио хотноо гэрлэсэн юм.

Улмаар би 1949 оны 4-р сард эхийнхээ хэвлийд олдсон бөгөөд энэ нь эцэг эх хоёр маань Японоос төрөлх нутаг тийш буцахаас 3-н сарын өмнөх явдал байжээ.Энэ утгаараа миний Япон улсад анх хөл тавьсан аялал бол Японд эхийнхээ хэвлийд анх олдсоноос хойш яг 50-н жилийн дараа болсон явдал юм.Үүний тухай эргэцүүлэн бодохуйяа, Япон гэдэг улс бол миний хувьд онцгой орон нутаг бөгөд үүнийг анх Япон улсад ирж үзээд ойлгосон билээ.

Би 2000 он, 2001 оны хавар тус тус Колин багшийн хамтаар Японд ирсэн юм.Оомотог сонирхох миний хувийн сонирхол болоод өөрт заяасан бичгийн бяцхан авьяас хоёр эвцэн нийлж, улмаар Оомотогын гадаад харилцааны албанаас хэд хэдэн ажил дээр хамтрах саналыг авч байлаа.

2001 оны сүүлийн хагаст 3-н сарын турш, Оомотогын гадаад харилцааны албанд сайн дурын ажилтанаар ажилласан юм.Түүний дараа 2002 он, 2003 онд Оомотод ирж англи хэл дээр бичиж эмхэтгэх ажилд тус тус оролцсон болно.Тэр үед бичиж эмхэтгэсэн зүйлсээ өөрийн гараар гэрэл зургын хальснаа буулгасан зургын хамтаар Оомотогын цахим хуудаснаа дэлгэн үзүүлсэн байгаа.

Энэ удаад 2004 оны 10-р сараас нэг жилийн хугацаатайгаар Оомотод саатан, ном бүтээх ажлаа дуусгах төлөвлөгөөтөй байгаа.Урьд нь цуглуулж байсан мэдээллүүд байгаа хэдий ч энэ удаа Оомотогын илүү олон бишрэн шүтэгчдээс сурвалжилага авах бодолтой байна.Тотторид төвийн тэргүүн Тага Нориюүки гуай, Танака Масатэрү гуай, Какэхи Күнимарү гуай зэргээс ярилцлага авч, мөн залуучуудын бүлгэмийн гишүүд болоод эмэгтэйчүүдийн бүлгэмийн гишүүдтэй уулзаж ярилцсан байгаа.

Оомото бол энэ дэлхийн бүхий л уран бүтээлчид, урлагын зүтгэлтэн, бурхан шажинтан, мөн энх тайвныг хүсэмжилэгч хүмүүнд туйлын чухаг мессежийг илгээсээр байна.Оомото бол Ёши-ока тунхагаараа Онисабүро гэгээнтний өгүүлсэн даян дэлхийд энх тайвныг бодитоор цогцлоох үйлд бүгдийг араасаа хөтлөгч гэдэг нь эргэлзээгүй билээ.

Миний шаазан урлалын багш болох Колин Кибэрт гуай надад Оомотод айлчилсныхаа дараа ингэж хэлдэг болсон.「Дэлхийн энх тайвны төлөө би санаа зовох хэрэггүй болсон.Оомото болоод Японы ард түмний итгэл зүтгэл агуу бөгөөд энх тайванд хүрэх зам мөр бол дайн тулаан бус, урлаг хийгээд түүгээр хүрэх ёстойг ойлголоо」 хэмээн хэлсэн юм.

Оомото бол түнэр харанхуй өнөөгийн ертөнцийн зүг чиг заагч газарчин хэмээн би бат итгэдэг. Оомото бол, түнэр харанхуйд алхах зам мөр бөгөөд, өнөөгийн түгшүүрт цагт аж төрөгч хүмүүнд чих тавин чагнахуйц мессежийг илгээсээр байна.Улмаар миний бүтээн туурьвиж буй ном маань далайн чанадын орны хүмүүнд бяцхан ч атугаа хэрэг тус болвоос энэ нь надад дээдийн дээд шагнал болно.

Ингээд энэ өдөр миний яриаг таалан сонссон та бүхэнд баярлалаа.

(2002 оны 12 сарын 12 өдөр.Тоттори салбар төвийн Цүки-нами баяр ёслолын дараах ярилцлагаас)


Тоттори салбар төвийн Цүки-нами ёслолын үеэр их бурханд Тама-гүши өргөж буй Билл Робертс гуай.

Билл Робертс гуай Тоттори салбар төвийн Цүки-нами ёслолын үеэр ярилцлага хийж буй нь

Ёслолын дараа шүхэрт бүжгийн жүжигчдын хамт

Танака Масатэрү гуайн хамт「Энх тайвны хөшөөний」өмнө.

鳥取本苑月次祭で玉串を捧奠するビル・ロバーツ氏(左)-->

月次祭祭典後のビル・ロバーツ氏によるスピーチ-->

祭典後に傘踊りを奉納した方達と-->

田中正輝さんと「せかいへいわ」の碑の前で-->
© 2008 OOMOTO. All rights reserved.