おほもと Oomoto

Made in Japan

Билл Робетс

Сайн байна уу? Билл Робертс байна.

Энэ өдөр та бүхэнд хандаж ярилцлага хийх болсондоо туйлын их баяртай байна.Одоогоос 3-н жилийн өмнө би Шикокү мужийн Широ-тори ротарид ярилцлага хийж байсан билээ.Энэ мэт ротари клубт ярилцлага зохион байгуулах нь миний хуьвд нэр төрийн хэрэг юм.

Өнгөрсөн жилийн (2004 онд) 10-н сараас би Оомотогын тухай ном бүтээж туурьвиж 2006 оны 2 сарын 3-нд хэвлэн гаргахаар төлөвлөн, уг ажлын шугамаар Камэ-окад байрлаж байгаа билээ.

Миний бие Калифорни мужийн Силикон Валли(Silicon Valley) дахь електрон аж үйлдвэрлэлийн тухай бичиж нийтлэх ажил эрхэлдэг чөлөөт сэтгүүлч билээ.Голдуу хагас дамжуулагчын тухай нийтлэл бичдэг юм. Силикон Балли бол Сан-франциско мужаас өмнө зүгт 100км-т оршдог хот билээ.

INCLUDEPICTURE "http://www.oomoto.or.jp/Images/imVisitor/imBill/billmadeinjapan.jpg" \* MERGEFORMATINET

Силикон Валли нь Санта Клара (Santa Clara) суурингын хоч нэр бөгөөд энд хагас дамжуулагч үйлдвэрлэдэг олон үйлдвэр төвлөрдөг билээ.Өнөөдөр байдал арай өөрчлөгдөн, ихэнх хагас дамжуулагчыг өөр газар шйлдвэрлэж байгаа.Орегон болон Аризона муж, мөн Япон, Солонгос, Хятад улсад үйлдвэрлэж байна.

Дэлхийн аж үйлдвэрлэл шаардагдах хагас дамжуулагчын хэрэгцээ өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж буй ч, Калифорни мужид үйлдвэрлэх хагас дамжуулагчын тоо буурсаар байна.

Гэсэн хэдий ч хагас дамжуулагч үйлдвэрлэдэг компаниудын төв офисс өнөө хэр энэ газар төвлөрсөн хэвээр. Силикон Валлид судалгаа шинжилгээгээ явуулж, дезайны шийдлийг гарган дэлхийн зах зээлд нийлүүлдэг юм.Силиконы өөрийн хэрэгцээ багассаар байгаа хэдий ч Силикон Валлу нь електрон аж үйлдвэрлэлийн сүнсний өлгий хэвээр байж, өөрийн орон зайгаа хадгалсаар л байна.

Та бүхэн намайг яагаад Оомотогын тухай бичих болов хэмээн гайхаж магад.Би ч өөрөө бас гайхширан бодох үе байдаг.Иймээс та бүхэнтэй ярилцах завшааныг ашиглан өөрийн сэтгэл зүйгээ цэгцлэхийг хүсэж байна.

Оомото хийгээд түүний урлагын увьдисаар анх Японтой учирсан юм.

Би 1998 онд Калифорни мужийн Санта Карлад аж төрж байсан урлагын зүтгэлтэн Колин Киберт багшын удирдлага дор өөрийн сонирхолын дагуу шаазан урлагын эрдэмд суралцаж эхэлсэн юм.Багш маань 1985 онд Оомотод зохион байгуулагдсан Японы уламжилалт урлагыг сурталчилах ажиллагаанд оролцсон билээ.

Тэр нэгэн өлөр Колин багш надад 1999 оны хавар өөрийн сурагчдаа дагуулаад Оомототой танилцуулах аялал зохион байгуулах төлөвлөгөөтөй байгаа тухайгаа ярьсан юм.Энэ нь Японы уламжилалт урлагт суралцах зорилгыг агуулж байсан.Тэрээр бидэнд Дэгүчи Онисабүро гэгээнтний тухай ярьж, түүний гарын бүтээл болох гайхамшигт шаазан аяганы гэрэл зургыг сонирхуулж билээ.Тэр үед би Оомотог огт мэдэхгүй бөгөөд Япон улсыг ч онцлон сонирхдоггүй байсан хэдий ч тэрхүү гэрэл зургаар дамжуулан Онисабүро гуайн бүтээсэн аяганд өөрийн эрхгүй сэтгэлээ эзэмдүүлсэн юм.

Улмаар Оомотод аялах хэсэгт би өөрийн нэрийг бүртгүүлсэн болно.Японд байх хугацаанд байгалийн өнгө цогц, соёл, мөн урлаг, энэ бүхэнд эзэмдүүлэн цаг хугацаа урсан буйг ч үл анзааран алмайрч орхисон байлаа.Мөн Оомотогын хүмүүсийн эелдэг дөлгөөн ааш аяг, хүний төлөө сэтгэл тавих зэргийг мэлрээд үнэхээрийн их хүндэтгэж байсан билээ.

Дараа нь би Колин багштай хамт 2000 он болоод 2001 онд Оомотод зочилсон юм.Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх Оомото тийш тэмүүлэх миний сэтгэл, мөн миний өөрийн мэргэжил болох бичиж нийтлэх үйл нэгдэн, Оомототой холбоо бүхий хэд хэдэн төсөл дээр хамтран оролцож, хувь хэмрээ оруулах завшаан тохиосон болно.

2001 он, 2002 он, мөн 2003 оны үйл ажиллагаануудад би сайн дурын гишүүнээр оролцсон билээ.Оомотогын цахим хуудасны англи хэлний хэсэгт би өөрийн авсан гэрэл зураг хийгээд олон хуудас бүтээлийг дэлгэн тавьсан юм.Түүний дотор Оомтогын бишрэн шүтэгч, сүсэгтэн олонтой хийсэн олон тооны яриа сурвалжлага багтаж байв.Хоккайдо, Шикокү, Кюүшюү, Хоншюү гээд олон газраар аяласан билээ.

Аль ч орон нутагт очсон хүмүүс нь эелдэг, тэндэхийн байгалийн үзэсгэлэнд өөрийн эрхгүй санаа алдаж байсан.Хоол зоог нь амттай хийгээд хаа ч очсон халуун рашаан байх нь гайхалтай.Би халуун рашаанд орох их дуртай.

1999 онд анх Японд аяласан аялалын дараа, Япон улс надад өөртөө ч итгэмээргүйгээр таалагдсаныг мэдрээд ихэд гайхширсан билээ.Эргэн дурсахад тэгтлээ их гайхширч цочирдом зүйл огт байгаагүй юм.

Миний эцэг эх 2 анх дэлхийн 2-р дайны дараа Японд учирсан билээ.Эцэг маань явган цэргийн офицерийн сургуульд, ээж маань явган цэргийн албанд нарийн бичиг хийдэг байжээ.Улмаар тэр хоёр 1947 он буюу Шёова эзэн хааны он тооллын 22 онд Токио хотод хуримласан гэдэг.

Дараа нь тэд Япон дахь Америкийн цэргийн нэгтгэлийн байгаль орчин хамгаалах хэсэгт хамтдаа ажиллаж байсан тул өнөөдөр би Японы уул толгод, гол мөрөн, ой хөвч, тариалангын талбай зэргийг ширтэн зогсох үедээ ээж аав хоёр маань дайны дараах Япон улсын сэргэн мандалтад өчүүхэн ч болов өөрсдийн хувь нэмрийг оруулсан байж магад хэмээн бахархан боддог юм.

Эцэг эх хоёр маань Япон улсад их дуртай байсан.Фүжи ууланд авирч, Хозү голоор хамт зугаалж, Хоккайдо арал руу аяласан байдаг.1940 оны сүүлийн хагас тул дээрхийг үйлдэх нь тийм ч бас амар зүйл байгаагүй гэдэг нь тодорхой билээ.

Хүүхэд ахуй үедээ тэр хоёрын Японд авхуулсан гэрэл зургийг үзсэнээ сайн санаж байна.Бид гэртээ тэдний залуу ахуйдаа Японд хийсэн тэдний дүрс бичлэгийг үздэг байлаа.

Мөн хүүхэд ахуйн өөр нэгэн дурсамж байдаг нь, 『Made in Japan』 гэх ойлголт байлаа.Америк хүний зүгээс авч үзвээс 『Made in Japan』 гэх 60-д оны үеийн нэлээн сонирхолтой түүх дурдагдах буйзаа.

Намайг хүүхэд байх үед 『Made in Japan』 гэдэг үг нь нэлээн доорд утгыг өөртөө агуулж байсан юм.Энэ нь хямд үнэтэй чанар муутай гэх утгыг илэрхийлж байсан.Тухайн үед Японд үйлдвэрлэсэн радио хүлээн авагч нь ихэнх онигооны гол дүр байлаа.Энэ тухай дуулсан поп дуу хүртэл гарсан юм.

Намайг 10 орчим настай байх үед Япончууд авто машин үйлдвэрлэж, түүнийгээ Америкт экспортлох төлөвлөгөө зохион ажиллаж байгаа хэмээх яриа чих дэлсэв.Тэр үед Америкчүүд, тэдний авто машин гэдэг нь нөгөөх л радиотой адил зүйл байгаа биз хэмээн басамжилж байлаа.Төд удалгүй тэс өөр үр дүн гарсан юм.Бүх төрлийн бараа бүтээгдэхүүний чанарын талаарх статистик тоо баримтууд 『Made in Japan』 бол дэлхийн тэргүүлэх зэргийн чанарын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.

1971 онд би анх Пентакс фирмийн 35 мм-н гэрэл зургын аппарат худалдаж авсан бөгөөд тэр үеээс анзаарч эхэлсэн билээ.Түүнээс хойш миний худалдаж авсан гэрэл зургын бүхий л аппарат 『Made in Japan』 болсон юм.

1980-аад оны үеийн эхэн үед би Америкийн тухайн үедээ хэвлэлийн ажлын хэсэг хамгийн олонд тооцогдох Детройтын Фрий Пресс өдөр тутмын хэвлэлийн газарт бизнес арилжааны тухай хэвлэн нийтлэх секторын редактороор ажиллаж байсан юм. Детройт муж бол Америкийн авто машин үйлдвэрлэлийн анхны өлгий нутаг гэдгийг та бүхэн нэгэнтээ мэдэж буй бизээ.Энэ газар нутаг бол авто машины аж үйлдвэрлэлийн тухайх нийтлэлийн сурвалжлага хийх үндсэн гол обьект байсан билээ.

Энэ үе бол Америкийн авто машин үйлдвэрлэгчид өдрөөс өдөрт өсөн хөгжиж буй Японы авто машины аж үйлдвэрлэлийн сүр хүчийг нэгэнтээ мэдэрч эхэлсэн цаг үе байлаа.Намайг Детройт дахь салбарт ажиллаж байх үеийн 『Made in Japan』 гэдэг нь хүчтэй уур хилэн болоод тэмцлийн нүргээнийг илэрхийлэх нэрийн хуудас болсон байлаа. Тэр үе бол Америкийн авто машины аж үйлдвэрлэлийн доройтлын билэг тэмдэг болсон үе билээ.

『Made in Japan』 гэх үгийг тухайн үеийн Америкийн аж үйлдвэрлэлийн салбарын доройтлын учир шалтгаан хэмээн хэлэх нь туйлын хялбар зүйл хэдий ч энэ нь утга учиргүй тэнэглэл юм.

1980 оны үеийн сүүлийн хагаст би Сан-Жосе (San Jose) дахь Меркюүри Ньюс (Mercury News)-н бизиесийн хэвлэн нийтлэх албаны даргаар ажилласан билээ. Сан-Жосе бол Силикон Валлигийн (Silicon Valley) төв хэсэг юм.

Бидний ажлын хэсэг Японы електрон аж үйлдвэрлэлийн салбарыг ихэд сонирхон ажиглаж байлаа.Тухайн салбарын ихэнх том компаниуд Силикон Валлид өөрсдийн офисийг байгуулсан байв.Улмаар хэдэн жилийн турш би Японы пүүс корпорацийн захирал болон өндөр албан тушаалтнуудтай уулзан учирч, тэднээс ярилцлага авсан билээ.

Намайг Силикон Валлид очиж ажиллахаас өмнө Америкийн аж үйлдвэрлэлийн салбарынхан нэгэн зүйлийг мэдэрсэн байсан. 『Made in Japan』 бол електроникийн болоод бусад салбарт маш хүчтэй бөгөөд бүхий л салбарт хүчтэй өрсөлдөгч байж, тэрхүү өрсөлдөөний хүч чадал нь эрүүл саруул тул бүхнийг хэрчин зүлгэх хүчтэй хэмээх үзэл байлаа.

Мэдээж өнөөгийн Японд тулгараад буй 『Made in China』 гэх ойлголт нь Америкийн хуьвд 『Made in Japan』 ч байж магадгүй.Гэсэн хэдий ч энэ асуудал нь өөр хэлбэрийн мэтгэлцээний талбар болох буйзаа.

Дээр дурьдсанчилан, 1999 онд анх Японд ирэх үед миний Японы тухайх ойлголтын дийлэнх хэсэг нь шууд бизнес гэсэн ойлголт байсан бөгөөд, соёл урлаг гэх талын ойлголт бараг үгүй нэгэн байлаа.Жишээлбэл, тэр үед надад өнөөдөр миний Япон улсад байхдаа дурлан хийдэг цайны аяга, түүний тухайх ойлголт огт байгаагүй юм.

2001 онд нийт 3 сарын хугацаатай Японд байх хугацаандаа Камэ-окагын Нишижима Хидэки гуайн урланд цайны ёслолын аяга хийхийг сурсан билээ.Эргэлдэгч хүрд хэрэглэлгүйгээр дугуй цагираг болон гараараа өөрийн бүтээлээ бүтээх аргад суралцсан юм.

Нишижима гуай бол шавар болон шаазан урлалын мастер бөгөөд түүний урланд байгалийн шатдаг хийгээр ажиллах том хэмжээний шаазан хатаах зуух байдаг.Өнгөрөгч 2004 онд би Нишижима багштайгаа хамтран Ракү-яки гэх уламжилалт аргаар шаазан шатаах зориулалт бүхий хусны нүүрсээр ажилладаг зуухыг барьж бүтээсэн билээ.

Ракү-яки бол та бүхний мэдэж байгаачилан Японы уламжилалт арга бөгөөд, Дундад болоод Солонгосын шаазан урлагын ямар нэгэн нөлөө ороогүй Японы цөөн хэдэн уламжилалт технологийн нэг билээ.Энэхүү арга технологи нь Япон хүмүүний арга ухаанаас үүдэлтэй тул үнэхээрийн 『Made in Japan』 бөлгөө.

Ингээд энэ удаагынхаа яриаг өндөрлөх тийш хандаяа хэмээн бодож байна.

Би өнөөдөр гэрэл зургын Олимпс фирмийн дежитал аппарат хэрэглэж байна.Өөрийн нутаг Америкдаа Хонда фирмийн Акорд гэх авто машин унаж байгаа.Тэгээд энд Япон оронд Ракү-яки аргаар хийж бүтээдэг шаазан урлалд суралцаж байна.

Та бүхэн намайг үнэхээрийн Японы зүйлсд дуртай юм байна хэмээн бодож байгаа буйзаа.Энэ нь ч мэдээжийн зүйл билээ.Учир нь би 1949 он буюу Шёова эзэн хааны 24-н онд ээжийгээ Япон улсаас эх орноо зорихоос 3-н сарын өмнө түүний хэвлийд бүрэлдэн тогтсон юм.

Хэдийгээр миний бие Америк улсад төрж мэндэлсэн хэдий ч яг үнэндээ би өөрөө 『Made in Japan』 бөлгөө.

За ингээд миний яриаг анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.

(2005 оны 8 сарын 2 өдөр, Камэ-ока Ротари клубт хийсэн ярилцлага)

© 2008 OOMOTO. All rights reserved.