おほもと Oomoto

Өтгөн манан дундах суутны дүр

Билл Робетс

Сайн байна уу? Билл Робертс байна.

Өнөөдөр Оомотогын Изүмо салбар төвийн Цүки-нами ёслолд оролцож, та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын их баярлаж байна.Өнөөдрийн энэ тохиолыг оролцуулаад Оомотогын төв болон орон нутаг дахь салбар төв 12 дахь нь болж, энэ мэт ярилцлага хийж буй нь 8 дахь нь болж байна.

Би Оомотогын салбар төвийн зүгээс,Япон хэлнээс бусад хэлээр уншигчидад зориулсан Оомтогын тухай номыг англи хэлээр бүтээх захиалгыг хүлээн авсан гэдгийг та бүхэн нэгэнтээ мэдэж буй бизээ.Тэрхүү уншигчид гэдэг нь голдуу урлагын зүтгэлтэн, уран бүтээлчид, тэмцэл хөдөлгөөний удирдагчид, энх тайвны үйлстэн байдаг бөгөөд эдгээр хүмүүсээр Оомото хүрээгээ тэлж байгаа болно.

Би энэ ажлын төлөө 2004 онд анх ирсэн бөгөөд цаашдаа 6 сар орчим энэд байх төлөвлөгөөтөй байгаа.

Мэдээж энэ ном маань Дэгүчи Онисабүро гэгээнтний тухай ч бас өгүүлэх бөгөөд өнөөдөр хэд хэдэн бүлгийг бичиж дуусгасан байгаа.Хэрэв гэгээнтний хувьд Изүмо төв чухал хэмэээн үзвээс, өнөөдөр энд хуран цугларсан бишрэн шүтэгч та бүхний хувьд, дорнын сэтгэхүйн өнцгөөс харж Онисабүро гэгээнтэн юуг өгүүлэх бол хэмээх ихэд сонирхол татсан зүйлийг бичсэн байгаа.

Ном бүтээхтэй холбогдон би үргэлж барууны хүмүүс Оомотог илүү хялбар ойлгохуйц 「жишээ татах」 яриаг байнга эрэлхийлж байгаа.Өөрөөр хэлбэл Онисабүро гэгээнтэнд тохирохуйц нэг сэдэв дээр тогтож барууны ертөнцийнхөнд агуу хүмүүний тухай бодолхийлэх боломжийг олгохыг эрмэлзэж буй билээ.

2-3 сарын өмнө би гэгээнтний хүү болох Дэгүчи Кёотаро гуайгаас сурвалжлага авсан юм.「Барууны ертөнцөд таны эцэгтэй ижилтгэн хэлж болох хүмүүн хэн байж болно гэж бодож байна?」гэсэн асуултад тэрээр надад бодолхийлэх хугацаа шаардлагатай байна хэмээн хариулсан билээ.

Тэр явдлаас 1 сарын дараа би хариугаа хүлээн авсан юм.Нийт 3 хуудаснаа 20 гаруй хүмүүний нэрийг жагсаан бичиж, тэдэнтэй нэг бүрчилэн ижилтгэн жишсэн байсан бөгөөд тайлбарын хамт өгсөн бөгөөд тэдний дийлэнх нь Америк хүмүүн байсан юм.

Би тэрхүү листийг сайтар харсан бөгөөд тэнд бичигдсэн зүйлтэй огт санаа нийлэхгүй байлаа.Гэхдээ тэрхүү листэд дурдагдсан хүмүүсийн дотор Онисабүро гэгээнтэнтэй энэ дүйцэхүйц хүмүүн Европод байхгүй хэмээх Кёотаро гуайн саналтай харин санаа нэгдсэн юм.

Кёотаро гуай өөрийн эцгийн тухай 「Тэрээр агуу эргүүлэг мэт хүмүүн байсан хийгээд түүнийг бүрэн тайлж ойлгох хүмүүн бас бараг үгүй буйзаа」 хэмээн хэлсэн юм.Энэ үгийг сонсоод үнэхээр тийм байх гэж би бодсон.

Түүний амьдралын зам мөрийг хараад, тэрээр яруу найрагч, шавар шаазан эдлэлийн мастер, хурц шүүмжилэгч байж хэмээн бодсон билээ.Мөн үүнээс илүү нэг зүйл бол тэрээр гайхамшигт зөгнөгч байсан явдал юм.

Онисабүро гэгээнтэн уран зохиол яруу найрагчын хувьд Америкийн Марк Твин(Mark Twain) шиг олон төрөл жанраар бичдэг байсан бөгөөд түүний бүтээл нь өндөр төвшний соёлтой ёгтлолоор арвин юм.Мөн 『Oliver Twist』 болоод 『David Copperfield』 зэрэг 19-р зууны Христын уран зохиолчид хийгээд Charles Dickens-н бүтээлүүд шиг нийгмийн ёс зүй түүний бүтээлд оршиж байлаа.

Гэсэн хэдий ч Онисабүро гэгээнтний бүтээлийн сор болох нийт 83 боть агуу бүтээл болох 『Сүнсний ертөнцийн тайлал』 нь Дантэ Алигрийн(Dante Alighieri)бүтээлтэй ялгах аргагүй төстөй юм. Дантэ бол 15-р зууны Италын суут уран зохиолч бөгөөд түүний 『Divina Commedia』 бүтээлд түүний зорчин аяласан Тэнгэрийн орон, Тамын ертөнц, Дунд буюу завсрын ертөнцийн тухай өгүүлсэн байдаг.

『Сүнсний ертөнцийн тайлал』-н шашний талын ухагдахууныг нь хасаад үзсэн ч гэлээ уран зохиолын гайхалтай бүтээл бөгөөд барууны ертөнц энэхүү гайхмшигт бүтээлийн тухай бараг мэддэггүй нь туйлын харамсалтай юм.

Ботийн тоо хэмжээ, өгүүлэгдэхүүний цар хүрээний хувьд『Сүнсний ертөнцийн тайлал』 нь Коран судар болоод бусад эртний ном судраас илүү билээ.「Beowulf」(8-р зууны эхэн үеийн зохиол),「Gilgamesh」(20-р зууны Mesopotamia соёл эргэншлийн үеийн хэв загварын уран зохиолын бүтээл), мөн эртний Грекийн яруу найрагч Homeros-н(8-р зууны үеийн яруу найрагч)『Одессей』 гэх мэт агуу зохиолуудаас нэгэнт хол давсан бүтээл юм.

Дүрс хэлбэрийн урлагын ертөнцөд Онисабүро гэгээнтэн надад Италийн нэрт уран барималч Микеланжелог өөрийн эрхгүй санагдуулдаг билээ.Түүний бийрийн уран татлага, сийлбэр, шаазан урлагын бүтээлүүдийг харахад түүний авьяас билэгт хязгаар үгүй мэт санагдана.Тэрхүү билэг авьяас нь түүний бүтээлийн сор болсон нийт 3000 илүү гайхамшигт аягагыг төрүүлсэн билээ.

Онисабүро гэгээнтэн William Blake-н(1757-1827 он Английн алдарт зохиолч,зураач,бар зургын мастер) бүтээлээ бүтээхдээ хэрэглэж байсан арга барилаар олон аяга бүтээсэн юм. William Blake нь 18-р зууны Английн бурханлаг үзэлтэн бөгөөд, зохиолч төдийгүй урлагын суут зүтгэлтэн юм.Тэрээр өөрийн зураг болон бусад бүтээлээр дамжуулан өөрийн биеэр туулж мэдэрсэн бурханлаг олон учрал тохиолыг хэлбэр дүрсийн хэлээр олон нийтэд дэлгэн танилцуулсан билээ.

Гэгээнтний бүтээсэн аяга болоод 『Сүнсний ертөнцийн тайлал』 гэхэд л хүмүүн нэгэн насандаа бүтээж чадахааргүй зүйл юм.Гэсэн хэдий ч тэрээр үүнээс гадна 100,000 гаруй шүлэг зохиож, бийрийн уран бичлэг, уран зураг, сийлбэрийн бүтээл бүтээж, мөн 「Уламжилалт шүлгийн баяр」-г дахин сэргээж амжсан билээ.

Онисабүро гэгээнтэн Оомотогын бүхий л шашны зан үйлийг үүсгэсэн билээ.Мөн зан үйлийн үеийн 「Норито」 буюу уншлага, 「Санбика」 буюу ерөөл магтаал олныг туурвисан байдаг.Энэ талаараа гэгээнтэн багш John Wesley-тай(1703-1791 он.18-р зууны Английн Methodis сүмийг үүсгэн байгуулагч) их төстөй билээ. Wesley нь Methodis сүмийн ариун залбиралын дууны, мөн магтаал дууны дийлэнхийг туурвисан нэгэн юм.Тэр сүмд би өсөж торнисон билээ.

Онисабүро гэгээнтэн, урлаг хийгээд түүний үнэ цэнэ нь эцсийн бүтээлд бус түүнийг бүтээх үйл явцад оршдог хэмээн тайлбарласан байдаг.Тэрээр,「Урлаг бол хэн нэг тусгай хүмүүний өмч биш бөгөөд энгийн хүмүүн хэн ч бай өөрийн дотоод ертөнцөд тусах тусгалаар дамжин бурханд илүүтэйгээр ойртох нэгэн зүйл зам мөр юм」хэмээн сургасан байдаг.

Carl Jung (1875-1961 Швецарын сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч) бол сэтгэл судлалын ухааны тэргүүлэх зэргийн судлаач бөгөөд Онисабүро гэгээнтэнтэй бараг ижил он цагт аж төрсөн нэгэн юм.Тэрээр эцсийн сүүлд урлаг хийгээд түүний төлөөх үйл ажиллагааны чухалын тухай гэгээнтний нэгэн адил, ижил төстөй дүгнэлтэд хүрсэн байдаг.

Мөн Онисабүро 「Банкёо-доокон」 буюу 「Бүх шашин нэгэн эх язгууртай」 гэх сургаалыг айлдсан билээ. Эрдэмтэн Carl Jung ч мөн сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгаанд үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн байдаг.

Онисабүро гэгээнтэн 「Бүхий л шашны угын ундрага нь ижил」 гэх ухагдахуунд суурилан, тэгш хайрлах үзэл, хүн төрлөхтний ахан дүүсийн үзлийг үүсгэсэн байдаг.Энэ нь дан ганц уриа лоозон байгаад зогсоогүй, мөн үүнийг үйл хэргээрээ илэрхийлсэн юм.

Онисабүро гэгээнтний үүсгэн байгуулсан Хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэг гэх байгууллага байх бөгөөд өнөөдөр ч мөн дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.2006 онд энэ байгууллагын Монгол төв үүд хаалгаа нээснийг та бүхэн мэдэж буй хэмээн бодож байна.

Онисабүро гэгээнтэн Ази тивийн бүс нутаг, мөн бусад шашны байгууллагуудын хамтын ажиллагааг үүсгэсэн бөгөөд энэхүү үйл хэрэг өнөөдөр ч үргэлжилж байна.Тэрээр бурханы зарлигыг хүлээн авч, эх дэлхий дээр диваажингын орныг цогцлоон бүтээхээр нэгэн цагт Монгол улсыг зорьж байсан түүхтэй.Энэ аялал нь харамсалтайгаар тасалдан, тэрээр Дундад улсыг зорчин өнгөрөх явцдаа баривчлагдан буудан хороогдох ял сонсож байсан билээ.

Монголыг зорисон аяны тэмдэглэлийг уншиж байхад яг л эртний ариун тангарагын судар уншиж байгаа мэт сэтгэгдэл төрж билээ.

Онисабүро гэгэнтэнтэй эн зэрэгцэх,түүнтэй жишиж болохуйц хүмүүнийг баруун европоос хайж олох хэцүү бөгөөд ялангуяа түүний аж төрж асан цаг үеээс эрэлхийлэх нь туйлын адармаатай хэрэг юм.20 –р зууны сүүлийн хагасыг сайтар судлах шаардлага гарна.Ингэвээс жишээ нь НҮБ-н тэргүүн асан Кофи Анан ч юум уу.

Бүхий л зүйлийн дотроос хамгийн чухал нь дээрх зүйл бөгөөд Онисабүро гэгээнтэн өөрийн ухамсарт амьдралын хувьд ч, хүн төрлөхтний нийтлэг асуудлын хувьд ч ямагт оюун ухааны болоод сүнс, түүний байгалийн зарчимд үндэслэсэн байр сууринаас ханддаг үнэхээрийн шашний хүмүүн байсан.Түүний энэхүү зарчим нь дан ганц шашны ертөнцөөр үл хязгаарлагдан, нийт Японы ард түмний зүгээс итгэл хүлээлгэсэн зарчим байсан билээ.

Америкийн тусгаар тогтнолыг зарлан тунхагласан 3 дахь ерөнхийлөгч Thomas Paine шиг Онисабүро гэгээнтэн нь хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэн тэмцсэн юм.Тэрээр хурц шүүмжлэгч байсан бөгөөд тэр үеийн засаг захиргаа түүнд сайнгүй ханддаг байсан.Энэ талаас нь харвал тэрээр Америкийн тусгаар тогтнолын төлөөх дайныг удирдан Английн нэгдсэн вант улсын эзэн хааныг анх шүүмжилсэн Thomas Paine шиг, эсвэл эртний Атенагын засгийн газрийг буруушаан тэмцэгч Грекийн агуу гүн ухаантан Socrates шиг санагдана.

Колончилох дарангуйлал гэх халуун тамын дунд хаягдсан ард түмний эсэргүүцэл улам бүр эрчимжиж байна.Онисабүро гэгээнтэн өөрийн ухамсарт амьдралын турш эзэн хаант их Япон улсын засгийн газарт энэ мэт зүйлийн тухай сэрэмжлүүлэн сануулсаар байсан юм.Тэр нь Ганди(Gandhi) болоод Люүтер(Martin Luther King)гэх мэт суут зүтгэлтний хэлсэн үгтэй онолын хувьд эн зэрэгцэх үнэ цэнэтэй байсан хэдий ч харамсалтай нь эцсийн үр дүн тэднийхтэй адил байгаагүй билээ.

Мөн тэрээр эртний ариун тангарагын сударт гардаг зөн билэгтэн лугаа авьяас билгийн эзэн байсан бөгөөд 13-14-р зууны Христийн шашны бурханлаг удирдагчдын адилаар тайлагдашгүй нууцлаг олон зүйлийг өөрийн биеэр мэдэрч туулсан байдаг.Тэрхүү удирдагчид гэдэг нь Испанийн Авила(Avila)хотод төрсөн Кармелайт(Carmelite)сүмийн гэлэнмаа Тереса(Teresa),мөн Германы Доминикан(Dominican)сүмийн номлогч асан Мэйстер Екхарт(Meister Eckhart)нарыг хэлж буй юм.

Түүхэнд үлдсэн үе үеийн агуу зөн билигчид тухайн аж төрж байсан цаг үеийнхээ эзэн хаан, дарангуйлагчид болоод засгийн газартайгаа ямагт тэмцэж ирсэн байдаг.Онисабүро гэгээнтэн ч мөн адил юм.Тэрхүү үйл хэргээрээ тэрээр 20-р зууны Японы шашны зүтгэлтдийн дотроос өндөр мэдлэг хийгээд агуу билиг чадлаараа өөрийн дүр төрхийг үлдээж чадсан юм.

Гэсэн хэдий ч Онисабүро гэгээнтэн бол зарим цагт илд мэт хурц байж чаддаг, олон өнгө сүлэлдсэн хүмүүн байв.Энэ утгаараа тэрээр үйл хэргийг үүсгэгч галын цучил байжээ.

Тухайн үеийнхээ засгийн газрын зүгээс түүнийг айлган сүрдүүлж байсан бөгөөд 2 удаагын хэлмэгдүүллийн улмаас нийт 7 жил хоригдон тарчилж, удаан хугацааны турш цагдан сэргийлэхийн хараа хяналт дор дарамтлагдан байсан юм.

Тэрээр сүнсний өндөр мэдрэмж бүхий суутан байсан бөгөөд бодит оршлоосоо илүү агуу, заримдаа бүр болгоомжилол төрүүлэм хүмүүн байлаа.Онисабүро гэгээнтний үзэл бодлыг энгийн юумс үзэгдлийн ухааны үүднээс ойлгон ухаарах боломжгүй байв.Тэрээр хэлэхдээ, миний үйл хөдлөл бол бурханы хүсэл зарлигийн улмаас үүдэлтэй хэмээн тунхагласан байдаг.

Үүнтэй Кёотаро гуай ч бас санал нэг байлаа.Кёотаро гуай хэлэхдээ「Онисабүро гэгээнтэнд өөрийн хүслээр үйлдсэн үйл хөдлөл нэг ч үгүй хийгээд гагцхүү бурханы зарлиг лүндэнг тэрээр дуулгавартай даган биелүүлж байсан」 хэмээн надад хуучилсан юм.

Тэрээр хамгийн сүүлд нь, Онисабүро бол туйлын идеалист үзэлтэн байсан ба мөн гайхалтай уран зөгнөгч байсан хэмээн нэмж хэлсэн билээ.

Роберт Кенеди(Robert F. Kennedy,АНУ-н 35 дахь ерөнхийлөгч Жон Кенеди-н төрсөн дүү.Тухайн засгийн газарт хуулийн цэцийн даргаар ажиллаж асан)ийнхүү хэлсэн байдаг.「Юумс үзэгдлийг байгаагаар нь хүлээн авч, яагаад ийм байдаг юм бол хэмээн хэлэх хүмүүн байдаг ч, би бол юумс үзэгдэл гэдэг нь арай өөрөөр өрнөж болох байсан байж ч магад, яагаад тийм болоогүй юум бол хэмээн асуудаг」гэжээ.

Онисабүро гэгээнтэн дээрхтэй ижил төстөй үзэл бодолтой нэгэн бөгөөд энэ үзэлд тулгуурласан идеалист зарчимт уран зөгнөгч байсан.Түүнтэй ижил уран зөгнөгчийн нэг бол Жон Ленон бөгөөд тэрээр өөрийн зохиосон『Imagine』 дуундаа ийнхүү өгүүлсэн байдаг.

「Та намайг хоосон мөрөөдөгч хэмээн хэлдэг ч, би тиймхэн зүйлд гутрахгүй.хэзээ нэгэн цагт та ч мөн бидний эгнээнд нэгдэн, улмаар дэлхий ертөнц нэг цогц болох цаг ирнэ」

Энэ мэт үгс нь Онисабүро гэгээнтний үзэл бодолтой бат нягт холбогдох зүйл биш гэж үү.

Үүгээр өнөөдрийн яриагаа өндөрлөе.Миний яриаг таалан сонссон та бүхэндээ баярлалаа.

(2005 оны 5 сарын 15 өдөр.Изүмо төвийн хаврын баяр ёслолын дараах ярилцлагаас)

© 2008 OOMOTO. All rights reserved.