おほもと Oomoto

Тоттори төвийн шинэ үүрэг

Билл Робетс

Тоттори төвийн шинэ барилга дууссаныг их бурханд айлтгах ёслолын үеэр Билл Робертс судлаачын хэлсэн үг. (2006-10-18)

Сайн байна уу? Билл Робертс байна.

Өнөөдөр Тоттори аймаг дахь салбар төвд дахин ирж та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын их баяртай байна.Мөн салбар төв шинэ сайхан барилгатай болсонд баяр хүргэе.

Үнэхээрийн гайхамшигтай сайхан өргөө болжээ.Энэхүү үзэсгэлэнт өргөө тань өнө мөнхөд оршиж, их бурхны үйлээ 1000-н жилийн турш явуулах болтугай хэмээн ерөөе.

Миний бие анх 2004 оны 12 сард анх Тоттори төвд ирж мөргөл үйлдэж байсан билээ.Тэр үед төвийн барилгыг шинэчлэн барих тухай та бүхнийг ярилцаж байсныг би тодхон санаж байна.

Тоттори төвд айлчилсаны дараа би өөрийн ном бичих ажлаар Камэ-окад байх үед Тага гуайтай хэд хэдэн удаа уулзсан юм.Гэсэн хадий ч би япон хэлээр ярьж чадахгүй, Тага гуай англи хэл мэдэхгүй тул хэрхэн хоорондоо ойлголцож байснаа өнөө хэр бодоод олдоггүй билээ.Ямартай ч тэрээр төвийн шинэ барилгын ажил сайн урагштай явж байгаа тухай надад ойлгуулж чадсан байсан.

Тэгээд дараа нэг удаа, 2005 оны хавар байсан шиг санаж байна Тага гуайтай дахин нэг тааралдахад тэрээр тэвэр дүүрэн бичиг цаас тэвэрчихсэн, далайн чанадаас наран ургах адил нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар их л сэтгэл хангалуун шинжтэй угтаж ирээд,шинэ төвийн барилгын ажил жинхэнэ 「GO」 болсон хэмээн хэлсэн юм.

Тиймээс би яагаад ч юм төвийн энэхүү шинэ барилгыг барих ажилд өөрийн биеэр оролцсон мэт сэтгэгдэл өнөө хэр төрөөд байдаг билээ.Энэ утгаараа Тоттори төвийн ариун дагшин газарт шинэ төвийн барилга баригдаж дууссаныг их бурханд айлтгах баяр ёслолд оролцож буйдаа туйлын их баяртай байна.

Миний бие өнөөг хүртэл Оомотогын орон нутаг дахь олон салбар төв хийгээд бурханы өргөөгөөр аялан тойрсон билээ.12, магадгүй түүнээс ч олон гэж бодож байна.Гэсэн хэдий ч надад өдгөөгөөс 2 жилийн өмнө анх Тоттори салбар төвд ирж байсан онцгой сэтгэгдэл үлдээсэн дурсамж байдаг.Тотторид ирсэн цаг үе бол 「Оомотогын жинхэнэ дүр」 номыг бүтээхээр нийт 14-н сарын турш Камэ-окад байрлаж байсны яг дараа юм.Миний энэхүү ном энэ жилийн Сэцүбүн их ёслолын үеэр хэвлэлтээс гарсаныг та бүхэн мэдэж байгаа буйзаа.

Энэ номыг туурьвихын өмнө ч гэсэн би Оомотог болоод орон нутгийн салбар төвөөр тойрон аялаж мөргөж байсан билээ.Тэр үед би зөвхөн Оомотог танин мэдэхийн тулд л бишрэн шүтэгчидтэй уулзан ярилцаж байсан бөгөөд ном бүтээх тухай огт бодоогүй юм.

Иймээс ном бүтээхээр сэтгэл шулуудан сурвалжилах ажлаар гараад эхний зорисон газар бол Тоттори байсан билээ.Тэр үед залуучуудын бүлгэм, идэрчүүдийн бүлгэмийн хэд хэдэн хүнээс сурвалжлага авсан юм.

2 жилийн өмнө яг энэ газарт буханы хуучин өргөө байрлаж байсан бөгөөд би тэнд хэд хоног байрлаж хоноглосон.Тэртээ 1945 оны 12 сард гэгээнтэн багшын хоноглож, бишрэн шүтэгчидтэйгээ уулзалт ярилцлага хийж, улмаар Ёшиокагын тунхагыг айлдсан яг тэр өрөөнд би хоноглож байлаа.

Тэр өрөөнд хоноглоход ямар нэгэн өөр мэдрэмж төрдөг тул гэгээнтэн багштай бодитоор нүүр тулан уулзаж ярилцаж байсан хүмүүсээс энэ өрөөнд ярилцлага авсан юм.Үүний ачаар гэгээнтний талаарх бодит төсөөлөл, түүний хүсэл зорилго, амьдралын утга учрын талаар илүү гүнзгий ойлголттой болсон билээ.

Миний ном бүтээхийн төлөөх эрэлийн сурвалжилагыг Тоттори төвөөс эхлэх нь зүйтэй гэдэг зөвөлгөөг өгсөн Оомотогын гадаад харилцааны албаны нөхдүүддээ бас энэ завшааныг ашиглан талархал илэрхийлэх нь зүйтэй хэмээн бодож байна.Та бүхнийхээ ачаар гэгээнтний эргэн тойрныхоо хүмүүнд хэрхэн нөлөөлсөн, тэдэнд хандаж юуг илгээсэн тухай илүү гүн гүнзгий ойлгож авсан билээ.

2 жилийн өмнө ирэхдээ Тотторигын үзэсгэлэнт байгаль, уул толгод, далай тэнгис, халуун рашаан гээд л олон сайхан зүйлийг харж сонирхсон.Мэдээж амттай хоол ч бас.Хамгийн их сэтгэлд хоногшсон нь Тотторигын хавчны гайхамшигт амт байсан бөгөөд өнөөдөр ч тодхон санаж байна.

Өөрчилөн хувиргалтын явцад сөрөг үр дагавар ч бас төрдөг жамтай.Хуучин өргөөг нураан шинэ төвийн барилга барихтай холбогдон харамсах сэтгэл төрөх хүн ч бас та бүгдийн дунд байсан байж магадгүй юм.Гэсэн хэдий ч өөрчилөлт гэдэг нь цагын урсгал бөгөөд амжилт бүтээлийн бас нэг учиг бөлгөө.

Энэхүү бурханы шинэ өргөө маань салбар төвд оноогдсон өөрийн үүргийг бодитоор биелүүлэх үйлийг илүү гүн төвшинд төгөлдөржүүлэх нь зайлшгүй хэмээн би бодож байна.Улмаар тэр үүрэг нь орон нутаг, бүх Япон, цаашлаад дэлхий нийтийн сүнслэг хийгээд оюун санаа, дотоод ертөнцийг өнгөлөх үйлст өөрийн бодит хувь нэмрийг оруулах нь дамжиггүй хэмээн итгэж байна.

2 жилийн өмнө намайг халуун дулаанаар угтан авсан та бүхэндээ баярлалаа.Мөн өнөөдөр та бүхэнтэйгээ эргэн уулзах завшааныг олгосон явдалд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэе.

Миний яриаг таалан сонссонд баярлалаа.(Япон хэлээр)

写真
Тоттори төвийн шинэ барилга баригдаж дууссаныг их бурханд айлтгах ёслол
写真
Төвийн үүдэнд байх「Даян дэлхийн энх тайвны хөшөө」
写真
Нүд гялбам үзэсгэлэн төгөлдөр төвийн шинэ барилга.
写真
Билл Робертс гуай илтгэл тавьж буй нь
写真
Билл Робэртс гуайн Тоттори аймагт авсан зургаас..
© 2008 OOMOTO. All rights reserved.